P2013-05-15 - Anchorman 2


Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг гэгддэг инээдмийн киноны од Жим Керри нэрт зохиолч Адам Маккейгийн зохиолоос сэдэвлэсэн “Anchorman: The Legend”-ийн шинэхэн цувралд тоглохоор болсон байна. Тус кино хамгийн анх 2004 онд “Anchorman: The Legend of Ron Burgundy” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд гол дүрд нь жүжигчин Уиль Фиррель, Паул Рудь, Стив Каррель нар тоглож байсан аж.

Жим  Керри өчигдрөөс эхлэн “Anchorman 2”-ийн  зураг авалтаа Атлантад эхэлсэн байна. Тус кинонд өдгөө 51 настай Керригээс гадна нэрт жүжигчин Харрисон Форд, Николь Кидман, Люк Уильсон нар мөн тоглож байгаа юм байна. Кино ирэх арванхоёрдугаар сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж.

Э.АНХТУЯА

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax